Ерөнхий сайдын нэрэмжит бөхийн барилдаан ирэх сарын 05-ны өдөр болно

Ерөнхий сайдын нэрэмжит бөхийн барилдаан ирэх сарын 05-ны өдөр болно

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний бөхийн барилдааны цомын төлөөх тэмцээн урьдчилсан байдлаар арванхоёр дугаар сарын 5-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Тус барилдааныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Биеийн тамир, Спортын газарт боллоо. Өнөөдрийн хурлаар барилдааны зохион байгуулалт, нээлт болон хаалтын үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Уг тэмцээнийг Спорт цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө