Хорин жилийн дараа эргэн ирсэн Ланд Ровер Дефендэр оны шилдэг жийп машинаар нэрлэгджээ

Хорин жилийн дараа эргэн ирсэн Ланд Ровер Дефендэр оны шилдэг жийп машинаар нэрлэгджээ

Америкийн автомашины Мотортренд сэтгүүл шинэ загварын Ланд Ровер Дефендэр (Land Rover Defender) автомашиныг 2021 оны онцлох жийп машинаар нэрлэжээ. Ланд Роверийн Дефендэр загвар нь 20 жилийн турш АНУ-ын зах зээлд зарагдаагүй бөгөөд ийнхүү саяхан уг зах зээлд эргэн ирсэн нь энэ ажээ.

Уг шинэ загварын Дефендэр нь Jeep Wrangler болон Ford-ийн Bronco шиг бартаат замыг тэсвэрлэх зориулалтаар бүтээгджээ. Тодруулбал, бусад Ланд Ровер автомашиныг үйлдвэрлэхэд ашигладаг горимуудаас хамаагүй хатуу "Extreme Event Test" горимд бүтээгдсэнээрээ онцлогтой юм байна.

Мотортрендийн хянагчид Дефендэрийн зам дээрх болон гадна талбайн гүйцэтгэл, мөн түүний дизайн нь гайхалтай адал явдалт мэдрэмжийг төрүүлж буй нь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хэмээн ярьжээ.

Шинэ Дефендэр нь орчин үеийн дизайнтай бөгөөд одоогийн байдлаар дөрвөн хаалгатай Дефендэр 110 хувилбар нь бэлэн болооод байгаа аж. Уг загварын анхны үнэ нь ойролцоогоор 50,000 доллар юм байна. Харин хоёр хаалгатай Дефендэр 90 хувилбар нь ирэх оны эхээр худалдаанд гарах бөгөөд үнэ нь ойролцоогоор 46,000 доллараас эхлэх юм байна.




Өнөөдөр бич өдөр

21 цагийн өмнө