Энэтхэгийн бүс нутагт нэвтэрсэн Хятадын цэргийг улсад нь хүлээлгэн өгчээ

Энэтхэгийн бүс нутагт нэвтэрсэн Хятадын цэргийг улсад нь хүлээлгэн өгчээ

Энэтхэг, БНХАУ-ын хооронд Гималайн бүс нутгийн асуудлаар хилийн маргаан үүсгээд буй. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт /2020.10.19/ Хятадын цэрэг Гималайн бүс нутагт нэвтэрснийг Энэтхэгийн арми баривчилж, тус улсад хүлээлгэн өгчээ. Баривчлагдсан цэргийг Энэтхэгийн Ладах хотын Демчок орчимд байхад нь илрүүлсэн байна.

Энэ удаагийн явдал нь хоёр тал хил давсан иргэдээ хүлээлгэн өгсөн анхны тохиолдол биш юм. Урьд нь харилцан хил давсан хэд хэдэн тохиолдол гарч байсан бөгөөд энэ удаад ч гэсэн Энэтхэгийн арми тус цэргийг "тогтоосон протокол" -ын дагуу буцааж өгсөн гэж мэдэгджээ.

Зургадугаар сард Энэтхэг, Хятадын  хилийн бүсэд хүний ​​амь үрэгдсэн мөргөлдөөн гарснаас хойш хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсээд байгаа. Нөхцөл байдлыг намжаах зорилгоор хоёр тал цэргийн түвшний олон удаагийн яриа хэлэлцээ хийгээд байгаа билээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

21 цагийн өмнө