ОХУ-ын Россий тв-ээр “Монголчууд манай улсыг сүйтгээгүй бол өнөөгийн Орос өөр түвшинд байх байсан” гэх тухай кино гарчээ

ОХУ-ын Россий тв-ээр “Монголчууд манай улсыг сүйтгээгүй бол өнөөгийн Орос өөр түвшинд байх байсан” гэх тухай кино гарчээ

ОХУ-ын төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох “Россий тв” суваг “Нашествие” буюу “Довтолгоо, дарлал” хэмээх баримтат киног веб хуудас дээрээ байрлуулжээ. Уг баримтад кинонд Монголын байлдан дагуулагчидтай хийсэн Оросын ноёдын тэмцлийн талаар өгүүлсэн аж.

Кинонд хэд хэдэн түүхч, судлаачид оролцсон бөгөөд тэд “Зэрлэг балмад Монголчууд манай улс руу дайрч, сүйтгээгүй бол өнөөгийн Орос орон шал өөр түвшинд байх байсан” гэх утгатай зүйлсийг ярьжээ. 

Веб хуудас дээр байрлуулсан киноны тайлбар хэсэгт “Энэхүү баримтат киног Монголын байлдан дагуулагчидтай хийсэн Оросын ноёдын баатарлаг тэмцэлд зориулав. Киноны үйл явдал нь ихэвчлэн Хойд-Баруун Орос гэж нэрлэгддэг, Рязань, Владимирын агуу их язгууртнуудын нутаг дэвсгэр, мөн Оросын өмнөд хэсэг болох Киев, Галиция мужуудад өрнөх болно. 1237-1238 оны өвөл Монголчууд Оросын ноёдыг ердөө дөрвөн сарын хугацаанд устгасан.  Киноны зохиогчид тэртээх зуунд болсон энэхүү түүхэн үйл явдлын цаад учир шалтгаан хийгээд Монголчууд хэрхэн ялалт байгуулж чадсан, Оросын ноёд дэлхийн шилдэг армийг яаж эсэргүүцэж чадсаныг тайлбарлахыг оролдох болно. Бидний өвөг дээдэс өөрсдийн хийж чадах бүхий л зүйлээ хийсэн. Тэр ч байтугай тулаан тэгш бус бөгөөд урьдчилан тооцоолсон байв. Энэ эмгэнэлт явдал бол манай түүхэн дэх хамгийн харанхуй явдал юм. Уг баримтат киног ОХУ-ын Хэвлэл, мэдээллийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр бүтээв” гэжээ.

Үүнээс гадна өөр нэгэн мэдээллийн сайт дээр “Та Монголчуудын дарлалын унагаасан талаар ямар бодолтой байдаг вэ” гэсэн санал асуулга явагджээ. 

ҮЗЭХ:

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө