Коронавирусийн халдвараар өвчилсөн эмэгтэй онгоцонд нас баржээ

Коронавирусийн халдвараар өвчилсөн эмэгтэй онгоцонд нас баржээ

АНУ-ын Даллас мужид коронавирусийн халдвар авсан эмэгтэй онгоцонд нас баржээ. Тус эмэгтэй Даллас мужаас Аризона руу нисэж байсан аж. Далласийн хэвлэлийн төлөөлөгч Каунти мэдээлэхдээ “Онгоцонд нас барсан эмэгтэй 30 орчим настай бөгөөд эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэлтэй, биеийн байдал нь тун хүнд байсан. Тус эмэгтэй өнгөрсөн долдугаар сард нас барсан ч бид зарим нэг асуудлын улмаас мэдээллийг нууцлахаас өөр арга байгаагүй” гэжээ.

Тус эмэгтэй нас барсан өдөр Даллас мужид коронавирусийн халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мужийн Тээврийн аюулгүй байдлын албанаас зорчигчдын биеийн байдлыг шалган онгоцонд нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд, нэг сая гаруй зорчигчдыг үзлэгт хамруулсан гэв.

Эх сурвалж:AFPnews