Тайван жагсаал хийж байсан иргэд рүү цэргүүд гал нээж, 20 хүнийг хөнөөжээ

Тайван жагсаал хийж байсан иргэд рүү цэргүүд гал нээж, 20 хүнийг хөнөөжээ

Өчигдөр /2020.10.20/ Нигерийн хамгийн том хот Лагос хотод цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн жагсаал болсон. Уг жагсаалын үеэр 20 орчим хүн буудуулж нас барсан ба 50 гаруй хүн шархадсан хэмээн BBC мэдээлжээ. Хэргийн газар байсан гэрчүүд "мягмар гарагийн орой Лагосын захад орших Лекки хотод дүрэмт хувцастай хүмүүс гал нээсэн" тухай ярьжээ. Цэргүүд гал нээхээс хэдхэн минутын өмнө эсэргүүцэгчдийн цугларсан талбайг хаасан байна. Үүний дараа тайван жагсаалд нэгдсэн иргэд рүү шууд гал нээж эхэлжээ.

Энэхүү мэдээллийг “Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллага мөн баталсан байна. Жагсаалын улмаас Лагос болон бусад бүс нутгуудад 24 цагийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Уг хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухари болон тус улсын армиас  жагсаалд оролцсон хүмүүс рүү гал нээхээ зогсоохыг шаардсан байна. Түүнчлэн Манчестер Юнайтед клубийн хөлбөмбөгчин Одион Жуде Игхало Нигерийн засгийн газрыг иргэдээ хөнөөсөн гэж буруутгажээ. Тэрбээр твиттерт байрлуулсан видеон дээрээ "Би энэ засгийн газраас ичиж байна" хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр бич өдөр

22 цагийн өмнө