“TESLA” компани БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ машинуудаа энэ сарын сүүлээр Европт гаргаж эхэлнэ

“TESLA” компани БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ машинуудаа энэ сарын сүүлээр Европт гаргаж эхэлнэ

“Tesla” компани БНХАУ-д үйлдвэрлэсэн “Model 3” загварын автомашинаа энэ сарын эцсээр Европын орнууд руу экспортлохоор болжээ. Ингэхдээ Герман, Франц, Швейцар зэрэг 10 гаруй улсад нийлүүлэх юм байна. 

Ингэснээр “Tesla” компани Шанхай дахь үйлдвэрээсээ анх удаа олон улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж байгаа нь энэ аж. Харин БНХАУ-ын зах зээлд машинуудаа энэ оны эхээс гаргаж эхэлсэн байна. "Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэр жилд 200 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд есдүгээр сард 11 мянга гаруй автомашин үйлдвэрлэн БНХАУ-ын зах зээлд нийлүүлжээ.

Эх сурвалж: Bloomberg.com




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө