Оросын хакерууд Токиод болох байсан олимпийн наадмыг хакердах зорилготой байсан гэх мэдээг үгүйсгэлээ

Оросын хакерууд Токиод болох байсан олимпийн наадмыг хакердах зорилготой байсан гэх мэдээг үгүйсгэлээ

Оросын хакерууд 2020 онд Токиод болох байсан зуны олимпийн наадмыг хакердах зорилготой байсан гэж Их Британийн тагнуулын алба өчигдөр /2020.10.19/мэдээлсэн билээ. Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн яам Оросын цэргийн тагнуулын зүгээс зарим байгууллагууд руу "кибер тагнуул" хийсэн баримтыг дэлгэж, "олимпийн наадам хойшилсон тул кибер халдлага хийх оролдлого бүтэлгүйтсэн" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин ОХУ-ын зүгээс  уг мэдээллийг иш татаж, үгүйсгэжээ. Тэд “Энэхүү мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд АНУ-ын нийгэмд Оросын эсрэг үзэл бодлыг өдөөх, тагнуулчдыг өдөөх зорилготой нь илт байна" гэжээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө