Исламын шашны бүлэг халдлага үйлдэж 900 гаруй хоригдлыг суллажээ

Исламын шашны бүлэг халдлага үйлдэж 900 гаруй хоригдлыг суллажээ

Өнөөдөр Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шоронд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 900 гаруй хоригдлыг суллажээ. Кангбай хотын төвд байрлах уг шоронд нэг мянга гаруй хоригдол байсан бөгөөд зохион байгуулалттай халдлагын дараа ердөө 100 гаруй хоригдол үлдсэн байна.

Орон нутгийн цагаар өглөөний 04.30 цагийн орчим эхэлсэн энэ дайралтын үеэр хоёр хоригдлыг буудсан гэж цагдаагийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Одоогоор эрх баригчид халдлагыг исламын шашны бүлэг болох Холбоотны Ардчилсан Хүчнүүд (ADF) үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм байна. “ADF” бүлэг нь 1990-ээд оноос хойш Конго улсын зүүн хэсэгт үйл ажиллагаагаа явуулж буй Угандагийн зэвсэгт бүлэглэл бөгөөд 2019 оноос эхлэн мянга гаруй энгийн иргэдийг устгасан гэж НҮБ-ын тоо баримт дурджээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө