“1000 инженер” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардан авлаа

“1000 инженер” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардан авлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа.

Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.

“1000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.
Диплом гардуулах ёслолын арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн оролцож төгсөгчдөд баяр хүргэлээ. Улс эх орныхоо хөгжилд нэн шаардлагатай инженер технологийн мэргэжлийг эзэмшсэн төгсөгчдөөрөө бахархаж байна. Тэр дундаа Технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улсад давхар суралцаж хос хөтөлбөрийн бакалаврын дипломтой болно гэдэг Монгол Улсын дээд боловсролын салбарт түүхийн нэгэн шинэ хуудас нээж буй хэрэг юм. Хос хөтөлбөрийн анхдагч нь болж олон мянган залуус дүү нараа түүчээлэн амжилттай суралцсанд баяр хүргээд амжилт хүсье гэлээ.




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө