Тайландад эсэргүүцлийн жагсаалын улмаас “Telegram” аппликейшн ашиглахыг хоригложээ

Тайландад эсэргүүцлийн жагсаалын улмаас “Telegram” аппликейшн ашиглахыг хоригложээ

Тайландын эрх баригчид Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж буй иргэдэд “Telegram” мессежийн аппликейшнийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Тайландын олон нийтийн сүлжээгээр Засгийн газрын агентлагууд нь мэдээлж, эсэргүүцэгчдийн уур бухимдлыг улам өдөөсөн байна. Тайландын Засгийн газраас эсэргүүцлийн жагсаалын улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой хэд хэдэн хууль тогтоол гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт тогтоол зөрчсөн дөрвөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахаар болжээ.

Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын 3600 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Гэсэн ч халдварыг үл харгалзан “ардчиллын төлөө тэмцэгчид” Ерөнхий сайдыг огцруулах, хаант засаглалын эрх мэдлийг хязгаарлахыг уриалан олон сарын турш жагсаж байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

12 цагийн өмнө