АНУ-ын Индиана мужид таван настай хүү буутай этгээдүүдээс эгч, ээжийгээ хамгаалахаар чадлаараа хичээж буй бичлэг цахим сүлжээг шуугиулж байна. Хүүг Дэвид Жонсон гэдэг бөгөөд өнгөрсөн сарын 30-ны өдөр үл таних зэвсэглэсэн этгээдүүд түүний гэрт дайран оржээ. Энэ үед түүний ээж, болон эгч нь байсан бөгөөд буутай этгээдүүд ээжийг нь өөр өрөө рүү орохыг шаардан, түлхэхэд хүү тоглоомон машинаа авч шидэн, буутай этгээдийн араас цохиж байгаа нь гэрийн хяналтын камерт бичигджээ.
Уг бичлэгийг мужийн цагдаагийн хэлтсээс олон нийтийн сүлжээнд тавьсны дараа хүмүүс эерэгээр хүлээн авч хүүг “бяцхан баатар” гэх болжээ. Саут Бенд цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Кристин Карстен "Олон хүн энэ бяцхан хүүг маш зоригтой, алтан од авах ёстой гэж хэлж байна. Энэ үнэн, тэр аюултай нөхцөл байдалд маш зоригтой байсан" гэжээ. Зэвсэгт этгээдүүд гэрээс ямар нэгэн эд зүйл дээрэмдэлгүй гарсан бөгөөд энэ үеэр азаар хэн ч гэмтээгүй аж.
ҮЗЭХ:
Эх сурвалж: CNN