Трамп коронавирусийн халдвар авснаас хойш Азийг эсэргүүцсэн жиргээ твиттер дээр огцом өсчээ

Трамп коронавирусийн халдвар авснаас хойш Азийг эсэргүүцсэн жиргээ твиттер дээр огцом өсчээ

Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдож, удалгүй эдгэрсэн билээ. Тэгвэл Трампыг халдвар авснаас хойш твиттер дээр Азиудыг эсэргүүцсэн жиргээ огцом нэмэгдсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн “Гүтгэлгийн эсрэг лиг” нэртэй нийгэмлэг аравдугаар сарын 2-ноос хойш Трампын халдвар авсантай холбоотой жиргээнүүдийг судалж үзсэнээ тайлагнажээ. Үр дүнд нь судлаачид 12 цагийн дотор Азийг, тэр дундаа БНХАУ-ыг эсэргүүцсэн жиргээний тоо 85 хувиар нэмэгдсэн аж.

Үүнээс өмнө мөн Дональд Трамп цар тахлыг “Хятадын алдаа”, “Хятад вирус” гэх мэтээр тодорхойлж мэдээлэл хийсний дараа твиттер дээр Азийг эсэргүүцсэн жиргээ бага хэмжээнд нэмэгддэг байжээ.

Судлаачид Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай халдвар авсан гэх мэдээ цацагдахаас дөрвөн цагийн өмнө нийтлэгдсэн 2.7 сая жиргээг дараа өдрийн мөн тооны жиргээтэй харьцуулан судалсан байна. Ингэхдээ тэд Трамп, Меланиа хоёрын нэрнээс гадна Хятад вирус, тахал, Хятад ханиад, Ухань зэрэг үг орсон жиргээнүүдийг хайж үзжээ. Үр дүнд нь дараагийн дөрвөн өдрийн туршид Азийг эсэргүүцсэн жиргээний тоо буураагүй аж.

Эх сурвалж: NBC news




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө