Фукушимагийн станцад хадгалагдаж буй хордсон усыг далайд цутгахаар төлөвлөж байна

Фукушимагийн станцад хадгалагдаж буй хордсон усыг далайд цутгахаар төлөвлөж байна

Японы засгийн газар Фүкүшимагийн цөмийн гамшгийн үеэр цацраг идэвхт бодисонд хордсон их хэмжээний усыг далайд цутгахаар төлөвлөж байгаа тухай тус улсын хэвлэлүүд бичиж байна.

Токиод байрлах тус цахилгаан станцад 2011 онд газар хөдлөлт, цунамигаас үүссэн сая гаруй тонн бохирдсон усыг нөөцөлж байгаа аж. Ирэх зун болох Токиогийн зуны олимпийн наадмын зарим уралдаан Фүкүшимагийн станцаас 60 км хүрэхгүй зайд зохион байгуулагдах юм. Харин Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэх ажил хэдэн арван жил үргэлжлэх магадлалтай байгаа тул хадгалсан усыг далайд цутгахыг мэргэжилтнүүд Засгийн газартаа зөвлөсөн юм.

Гэсэн ч усыг далайд асгах шийдвэр орон нутгийн загасчдын төдийгүй хөрш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байна. Өмнөд Солонгосын засгийн газар Фүкүшима хавиас бэлдсэн далайн хүнсний импортод хориг тавьсан. Үүний улмаас энэ сарын 9-ны өдөр Японы загасны аж ахуйн холбоо хордсон усыг далайд асгахгүй байхыг засгийн газартаа сануулсан юм.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө