Наадамлаж байсан ах дүүс согтуугаар нэгнийгээ хөнөөжээ

Наадамлаж байсан ах дүүс согтуугаар нэгнийгээ хөнөөжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдалд ажиллаж буй. Долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө нийслэлийн хэмжээнд 1400 гаруй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснээс 754 зөрчлийн хэрэг, 56 гэмт хэрэг, 94 зам тээврийн, бусад 836 дуудлага ирсэн гэлээ.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороонд ах дүүс наадам тэмдэглэж архидан согтуурах үедээ нэгнийгээ хутгалан амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.