Сансарт хаягдсан Хятадын пуужингийн хурдасгуур, Зөвлөлтийн үеийн ашиглалтаас гарсан хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх магадлалтай байгааг “LeoLabs” сансрын хог хаягдал хяналтын лабораториос хэд хоногийн өмнө мэдээлсэн юм. Хэрвээ мөргөлдөөн үүсвэл сансрын тойрог замд олон мянган хэлтэрхий цацагдаж, хиймэл дагуул, сансрын хөлгүүдийн ажиллагаанд аюул учруулах байжээ. Харин хоёр объект өнөөдөр өглөө мөргөлдөлгүй зөрсөн талаар тус лабораториос мэдээллээ.
Объектуудын нийлбэр жин 2,800 кг бөгөөд тойрог замд 14.7 км/секунд хурдтай нисэж байжээ. Энэ нь бууны сумны хурднаас бараг 20 дахин хурдан байх үзүүлэлт юм.
Хятадын сансрын хаягдал нь 1999 оны тавдугаар сарын 10-нд хөөргөсөн Long March 4B пуужингийн хурдасгуур бол Оросын хаягдал нь 1989 оны хоёрдугаар сарын 22-нд хөөргөсөн Зөвлөлтийн цэргийн Парус хиймэл дагуул юм.
Ийнхүү сансрын хаягдлууд хоорондоо зөрж өнгөрсөн нь энэ онд бүртгэгдэж буй хоёр дахь тохиолдол юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард мөн ашиглалтаас гарсан хоёр хиймэл дагуул мөргөлдөх аюул үүссэн ч азаар зөрж өнгөрчээ.
1/ This event continues to be very high risk and will likely stay this way through the time of closest approach. Our system generates new conjunction reports 6-8x per day on this event with new observation data each time. pic.twitter.com/d3tRbcV2P0
— LeoLabs, Inc. (@LeoLabs_Space) October 14, 2020
Эх сурвалж: Leolabs.space