Москвад амны хаалт, бээлийгүй иргэдийг нийтийн тээврээр зорчихыг хориглолоо

Москвад амны хаалт, бээлийгүй иргэдийг нийтийн тээврээр зорчихыг хориглолоо

Өнөөдрөөс /2020.10.16/ эхлэн ОХУ-ын нийслэл Москва хотод хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгсэл рүү оруулахгүй байх шийдвэр гарчээ. Үүнтэй холбогдуулан Москва хотын нийтийн тээврийн газраас иргэдийг амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байгаа эсэхийг шалган, журам зөрчсөн иргэдийг торгоно хэмээн мэдэгдсэн байна.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт, бээлий заавал өмсөх журам Оросын нийслэлд тавдугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Москва хотын оршин суугчид энэ журмыг дагаж мөрдөхгүй байгаа аж. Гэсэн ч тухайн үед хамгаалалтын хэрэгсэлгүй зорчсон иргэдэд 5000 рублийн торгууль ногдуулан тээврийн хэрэгслээр зорчуулж байжээ.

Харин баасан гаргаас эхлэн Москвагийн ариун цэврийн ерөнхий эмч Елена Андреевагийн гаргасан шинэ журмын дагуу амны хаалт, бээлийгүй зорчигчдыг торгуулиа төлсөн байсан ч метро болон нийтийн тээврийн бусад хэрэгсэл рүү оруулахгүй байх шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: Риа Новости




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө