Монголоос хандивласан 30 мянган хонийг БНХАУ-ын тал 14 хоногийн дотор нядална гэв

Монголоос хандивласан 30 мянган хонийг БНХАУ-ын тал 14 хоногийн дотор нядална гэв

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” хандивлаж буй тухайгаа мэдэгдсэн.

БНХАУ-ын талаас уг хандивт талархахын зэрэгцээ 30 мянган толгой хонийг амьдаар нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүний дагуу голчлон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас эхний ээлжийн 20 мянган хонийг цуглуулж, аравдугаар сарын эхээр Замын-Үүд боомт руу хөлөөр нь гарган, тусгаарласан билээ.

Энэ хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж.

Тэгвэл энэ сарын сүүлээр тусгаарлалтын хугацаа дуусах бөгөөд үүний дараа Хятад улсын Эрээн хотын тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядална гэсэн мэдээллийг Хятадын Олон улсын радиогоос мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө