Австралийн зүүн хэсэгт орших Шинэ Өмнөд Уэльсийн хойд эрэгт 15 настай хүү рүү аварга загас дайрчээ. Хүү далайн эрэг хавиар серфинг хийж байсан бөгөөд энэ үед аварга загас хүүгийн хөлийг хазсан байна. Энэ үеэр ойролцоо байсан хүмүүс аварга загасыг хөөн, хүүд анхны тусламж үзүүлсэн ч шархаа даалгүй газар дээрээ нас баржээ.
Хэргийн газар байсан нэгэн гэрч цагаан аварга загас хүү рүү дайрсан гэж мэдүүлжээ. Жилийн энэ үед тус нутагт цагаан акулууд идэвхждэг юм. Хэргийн албан ёсны мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд эрх баригчид өсвөр насны хүүгийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна.
Энэ онд Австралийн газар нутагт аварга загас хүн рүү халдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 23 настай байгаль хамгаалагч залуу аварга загасны халдлагад өртсөн бол зургадугаар сард Сиднейгээс хойд зүгт 800 км зайд орших Кингслифф хэмээх газар зургаа даруулж байсан нэгэн эрэгтэй рүү аварга загас дайрч хөлийг нь хазаж, хөнөөсөн юм.
Эх сурвалж: CNN