Энэ онд Хятадын палеонтологич Жи Шу Аны багийнхан ӨМӨЗО-ны Ордосын сав газрын нутгаас “dsungaripterid” птерозаврын төрлийн далавчит үлэг гүрвэлийн олдворыг олжээ. Энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор зөвхөн Ордосоос олдсон тул "Ордосиптерус” хэмээн нэрлэсэн байна. "Ордосиптерус" нь ойролцоогоор 8 см урттай хавтгай эрүүтэй, доод эрүүний яс нь эгц шулуун, бага зэрэг мурийлттай байжээ.
Ойролцоогоор 120 сая жилийн өмнө амьдарч байсан тус үлэг гүрвэл нь нялцгай биетэн, хавч хэлбэртэн амьтдаар хооллодог, мохоо шүдтэй аж.
Эх сурвалж: Pteros