Дэлхий нийтэд нэлээдгүй хүлээлт үүсгээд буй АНУ-ын “Johnson & Johnson” компани коронавирусий вакцины туршилтаа түр зогсоож буйгаа мэдэгджээ. Тодруулбал, клиник туршилтад хамрагдсан нэг иргэн үл мэдэгдэх шалтгаанаар өвчилсөн байна. Одоогоор өвчтөнд зохих шинжилгээнүүдийг хийж байгаа бөгөөд өвчний шалтгааныг тогтоосны дараа туршилтыг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх аж. Үүнээс гадна Их Британийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй вакцины туршилтад мөн ийм асуудал гарч, түр зогсоож байсан. Одоо “AstraZeneca” нь АНУ-аас бусад улс дахь туршилтаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм.
“Johnson & Johnson” компанийн бүтээж буй вакцины сүүлчийн шатны туршилт есдүгээр сарын сүүлээр эхэлсэн бөгөөд АНУ-аас гадна Өмнөд Америк, Өмнөд Африкийн орнуудын 60 мянга орчим сайн дурынхныг хамруулж байгаа юм.
Эх сурвалж: BBC