Беларусийн цагдаа нарт жагсагчдын эсрэг "үхлийн зэвсэг" ашиглах эрх өгчээ

Беларусийн цагдаа нарт жагсагчдын эсрэг "үхлийн зэвсэг" ашиглах эрх өгчээ

Беларусийн Засгийн газраас цагдаагийн албан хаагчдыг жагсагчдын эсрэг шаардлагатай тохиолдолд “үхлийн” зэвсэг хэрэглэх эрх өгчээ. Энэ талаар Беларусийн төрийн өндөр тушаалтан мэдээлсэн байна. Үүний дараа өчигдөр /2020.10.12/ Беларусийн нийслэл Минск хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар дуут гранат, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглажээ. Беларусьт өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд тус сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан А.Лукашенког иргэд эсэргүүцэн жагсаал зохион байгуулсаар байна.

Харин Беларусийн Засгийн газраас жагсаалд оролцогчдыг баривчлах шийдвэр гаргасан бөгөөд ням гарагт гэхэд л 500 орчим хүнийг баривчилжээ. 

Эх сурвалж: BBC

 

 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө