Вьетнам, Камбожид үерийн улмаас 40 гаруй хүн нас баржээ

Вьетнам, Камбожид үерийн улмаас 40 гаруй хүн нас баржээ

Аравдугаар сарын эхэн үеэс орсон хүчтэй аадар борооны улмаас Вьетнам, Камбожид 40 гаруй хүн амиа алдаад байна. Өнөөдрөөс Нангка хэмээх халуун орны шуурга Вьетнамын эргийг чиглэж, эрчээ авсаар ойрын өдрүүдэд улам ширүүсэх төлөвтэй байгаа аж. Нангка салхины хурд цагт 100 км /цагт 62 миль/ хүртэл ширүүсэж, маргаашаас баасан гараг хүртэл Вьетнамын хойд ба төв хэсэгт ширүүн аадар бороо орохыг эрх баригчид сануулж байна.

Одоогоор үерийн улмаас Вьетнамд 28 хүн, Камбожид 11 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд үерийн улмаас 25 мянган байшин, 84 мянган га газар тариалангийн талбай эвдэрсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө