ВИДЕО: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргийн парадад үг хэлэх үеэрээ уйлжээ

ВИДЕО: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргийн парадад үг хэлэх үеэрээ уйлжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдөр болсон цэргийн парадын нээлтэд дээр үг хэлэх үеэрээ сэтгэл хөдлөлдөө автаж уйлжээ.

Тэрээр коронавирусийн халдвар болон байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн эсрэг хамтдаа зүтгэж буй ард түмэн болон цэргүүддээ талархал илэрхийлж “Манай улсын ард иргэд тэнгэр шиг өндөр, далай шиг гүн итгэлийг надад хүлээлгэсэн. Гэхдээ би та бүхнийг үргэлж сэтгэл тэнүүн байлгаж чадаагүй" гэж хэлэх үеэр, хоолой нь зангирч, шилээ аван нулимсаа арчжээ.

Түүнийг ийнхүү ярьж байхад цэргүүд болон энгийн иргэд ч уйлж харагдсан нь бичлэгт өртөж, “Хойд Солонгосын удирдагчийн ховорхон агшин” хэмээн гадаадын хэвлэлүүд онцолж байна.

ҮЗЭХ: 

Эх сурвалж: Indiatimes