Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг төрийн өмчит МИАТ компани гүйцэтгэж буй.
Тэгвэл тус компанийн энэ сарын 10-ны /2020.10.10/ өдөр үйлдсэн Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг нь Япон улсыг 14-р хар салхи дайран өнгөрөх үетэй давхацжээ.
Улмаар МИАТ компанийн ОМ502 нислэгийн онгоц өтгөн манантай, шуургатай цаг агаарын хүнд нөхцөлд газардсан байна. Гэсэн ч нислэг амжилттай болж тус онгоцоор манай улсын 259 иргэн эх орондоо ирсэн юм.
Харин зарим иргэдийн зүгээс уг үйл явдалд МИАТ компанийг буруушааж, хариуцлагагүй, хэнэггүй үйлдэл гаргасан хэмээн шүүмжлээд буй юм.