АНУ-ын баруун хэсэгт орших Юта мужид үйл ажиллагаа явуулдаг есөн фермд сүүлийн хоёр долоо хоногт коронавирусийн халдвараар 10 мянга гаруй булга үхсэн талаар мужийн малын эмч Дин Тейлор мэдээлжээ. Үслэг эдлэлийн чиглэлээр үржүүлж байсан эдгээр булгануудад өнгөрсөн наймдугаар сараас эхлэн коронавирус илэрсэн байна. Улмаар фермерийн аж ахуй эрхлэгчдэд шинжилгээ хийхэд мөн халдвар авсан байжээ. Шинжээчид булганууд хүнээс коронавирусийн халдвар авсан гэж үзэж байгаа юм байна.
АНУ-ын 22 мужид 245 арьсны чиглэлээр булга үржүүлдэг ферм байдаг. Дэлхийд хамгийн анх Нидерландын булга үржүүлгийн фермд коронавирусийн халдвар тарж байсан юм. Тухайн үед мөн л хүнээс коронавирус дамжсан гэж үзэж байсан. Харин булганаас хүнд коронавирус дамжих боломж маш бага гэж мужийн эрүүл мэндийн ажилчид дүгнэжээ.
Эх сурвалж: Laosnews