Ким Жон Ун: Хэрэв хэн нэгэн бидэн рүү заналхийлбэл хамгийн дээд хүчин чадлаараа цохилт өгөх болно

Ким Жон Ун: Хэрэв хэн нэгэн бидэн рүү заналхийлбэл хамгийн дээд хүчин чадлаараа цохилт өгөх болно

Өчигдөр /2020.10.10/ Умард Солонгост эрх баригч Хөдөлмөрчдийн Намын үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цэргийн томоохон парад Пёньян хотод зохион байгуулагдлаа. Парад Ким Ил Суны талбайд болсон бөгөөд энэ үеэр олон мянган цэрэг, танк, хуягт тэрэг оролцож, тус улсын бүтээсэн цоо шинэ зэвсгүүдийг үзүүлжээ.

Тухайлбал, Умард Солонгост бүтээсэн хамгийн том тив алгасах далавчит пуужин болон шумбагч хөлөг, газар дээрээс харвах зориулалттай Пукгуксон төрлийн хатуу түлштэй шинэ пуужингуудыг танилцуулсан байна.

Парадын нээлтийн үеэр Ким Жон Ун “Хэрвээ манай улс үндэстний аюулгүй байдалд хэн нэгэн заналхийлбэл бид хамгийн дээд хүчин чадлаараа урьдчилж цохилт өгөх болно” гэжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ким Жон Ун ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж, “цоо шинэ стратегийн зэвсгээ удахгүй дэлхий нийтэд харуулна” гэж амлаж байсан юм. Тэгвэл өчигдөр Ким Жон Ун амлаж байсан зэвсгээ харуулсан гэж шинжээчид үзэж байна.

Шинэ зэвсэг нь АНУ-ын эх газарт цохилт үзүүлэх чадвартай, алсын тусгалын пуужин юм. Энэхүү зэвсгийн анхны туршилтыг 2017 онд гүйцэтгэж байжээ.

Эх сурьвалж: BBC

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө