Манай улсын дээд боловсролын салбарболон Куба, Монгол хоёр орны харилцаанд нэгэн дэвшилтэд үйл явдал болжээ. Тодруулбал, Кубын Хавана их сургуульманай улсын МУИС, ШУТИС, СЭЗИС, ШУИС-тай хамтран ажиллах саналаа албан ёсоор ирүүлж, 2021 оны хичээлийн жилээс эхлэн Монгол, Кубын их дээд сургуулиудын хооронд "Зуны оюутан солилцоо" хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр болжээ. Хаванагийн Их Сургууль нь Америк тивийн хамгийн анхны их сургууль юм. Түүнчлэн тус их сургууль 2021 оны хичээлийн жилээс биотехнологи, ерөнхий биохими, хэрэглээний биотехнолгийн чиглэлээр хоёр жилийн магистрын ангид Монголоос оюутан сургах болсоноо албан ёсоор мэдэгдсэн байна.
2021 оны хичээлийн жилээс эхлэн Монгол, Кубын их дээд сургуулиудын хооронд "Зуны оюутан солилцоо" хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр боллоо. pic.twitter.com/d3fVyALdLq
— Embajada De Mongolia (@MongoliaDe) October 8, 2020