Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Хойд Лондон дахь хуучин байшингаа заржээ. Түүний байшин 3,75 сая фунт стерлинг буюу 4,8 сая доллараар есдүгээр сард үнэлэгдэж байсан юм. Гүйлгээ нь нийтийн өмчийн бүртгэлд хараахан бүртгэгдээгүй байгаа тул одоогийн худалдан авагч хэн болох, хэдэн төгрөгөөр борлуулсан нь хараахан тодорхой болоогүй аж.
Ноён Жонсон энэхүү байшинг 2009 онд тухайн үеийн эхнэр Маринатай хамт 2.3 сая фунт стерлингээр худалдан авч байсан ч хосууд өнгөрсөн жилээс тусдаа амьдрахаа мэдэгдсэн.
1841 онд баригдсан 3 мянган метр квадрат талбай бүхий Гүржийн үеийн тансаг байшин нь дөрвөн унтлагын өрөө, хувийн дэнж, ажлын өрөө, цэцэрлэгтэй гэж үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад дурджээ.
Эх сурвалж: BBC