Гал зогсоох хэлэлцээ хийсний дараа Уулын Карабахад 7 удаагийн хүчтэй дэлбэрэлт болжээ

Гал зогсоох хэлэлцээ хийсний дараа Уулын Карабахад 7 удаагийн хүчтэй дэлбэрэлт болжээ

Өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ Армени, Азербайжаны талууд ОХУ-ын нийслэл Москва хотод хэлэлцээ хийсний дүнд Уулын Карабахд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Талууд аравдугаар сарын 10-ны үд дундаас эхлэн галаа зогсоох ёстой байсан ч Карабахын нийслэл Степанакерт хотноо долоон удаа дараалсан хүчтэй дэлбэрэлт болжээ. Улмаар иргэдийн яаралтай хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор дэлбэрэлт юунаас болсон, хэн үйлдсэнийг тодорхойлж чадаагүй байгаа аж.

Арменийн талаас гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм. Харин Азербайжаны талаас Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлсэн хэмээн мэдээлсэн байна.

Гал зогсоох гэрээний хүрээнд талууд олзны хүмүүсээ солилцож, тулааны талбараас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг солилцохоор тохиролцсон. Гэвч Москвагийн гал зогсоох гэрээ бодитой хэрэгжих магадлал бага байгаа нь дээрх үйл явдлуудаас харагдаж байна.

Москвад болсон уулзалтын дараа Арменийн гадаад хэргийн сайд Зохраб Мнацаканян гал зогсоох хэлэлцээ маш хүнд байдалд болж өнгөрснийг хэлээд Армени улс Уулын Карабахыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болгох хүсэлтэй байгааг илэрхийлээд байсан юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө