Киргизийн парламент хуралдаж, шинэ засгийн газраа хэлэлцэнэ

Киргизийн парламент хуралдаж, шинэ засгийн газраа хэлэлцэнэ

Киргизийн парламент өнөөдөр хуралдаж, шинэ засгийн газраа байгуулж магадгүй байна хэмээн “Reuters” агентлаг мэдэгдлээ. Парламент Бишкек хотод байрлах Ерөнхийлөгчийн өргөөнд цуглахаар төлөвлөжээ.

Өчигдөр/2020.10.09/ тус улсад үүссэн үймээн самууны улмаас Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков онц байдал заралж, аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл онц байдлын дэглэм тогтоож байгааг зарласан юм. Онц байдлын хүрээнд хөл хорионы цаг тогтоож, нийслэл Бишкекийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цэрэг армийг дэг журам сахиулахаар дайчлаад байна.

Сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчний дэмжигчид өнгөрсөн ням гаригаас үймээн самуун үүсгэсэн. Улмаар нэг хүн амиа алдаж, 1200 орчим хүн бэртэж гэмтээд байгаа юм. Баасан гарагт улс төрийн сөргөлдөгч талуудын хооронд гудамжны тулаан, нударган зодоон болж, хэд хэдэн хүн нэмж бэртжээ.

Эх сурвалж: Reuters

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө