Коронавирусийн халдварын тохиолдол хамгийн ихээр бүртгэгдэж буй Ирак улсад тус өвчнөөр нас барсан иргэдийг элсэн цөлд оршуулж байжээ. Иракийн цахим сүлжээгээр өнгөрсөн сард Нажафын ойролцоох цөлөөс коронавирусийн халдвараар нас барсан ойр дотнын хүмүүсийнхээ цогцсыг гарган авч буй хүмүүсийн бичлэг тарж, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн юм. Иргэд нас барагсдыг ёс заншлын дагуу оршуулаагүйг мэдэж, цочирдон уурлаж байв. Мөн олон хүн хамаатан садан, ойр дотныхоо хүний цогцсыг олж чадахгүй байгаа аж. Коронавирусийн халдварын оргил үе буюу гурав, дөрөвдүгээр саруудаас эхлэн тус улс нас барагсдыг элсэн цөлд оршуулж эхэлсэн юм. Харин тэдний ар гэрийнхэн нь удаан заргалдсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард цогцсыг авч, ёс заншлынхаа дагуу оршуулах зөвшөөрөл олж авчээ. Одоогоор өдөрт 125-150 орчим хүний цогцсыг зөөж байгаа бөгөөд ариутгаж, дараа нь Исламын зан үйлийн дагуу оршуулахаар ар гэрийнхэн нь авч явж байгаа аж.
Эх сурвалж: CNN