Албан үүргээ гүйцэтгэж явахдаа үхэр зараа алсан хэргээр хоёр цагдааг ажлаас нь халжээ

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа үхэр зараа алсан хэргээр хоёр цагдааг ажлаас нь халжээ

АНУ-ын Мэйн мужид цагдаагийн хоёр ажилтныг амьтанд хэрцгий хандсан хэргээр ажлаас нь халжээ. Тодруулбал, 27 настай Аддисон Кокс, 30 настай Майкл Ролерсон нарыг албан үүргээ гүйцэтгэж байхдаа найман үхэр зарааг модоор цохиж, алсан хэргээр Рокланд дахь ажлаас нь халсан байна. Үхэр зараануудыг алсан үйл явдал өнгөрсөн зургадугаар сард болсон ч цагдаагийн өөр нэгэн ажилтан өнгөрсөн наймдугаар сард мэдэж, “дээш” нь мэдээлжээ. Мөн тэдний бичлэгийг хийсэн өөр нэгэн офицерыг албан үүргээс нь түр чөлөөлсөн байна.

Линкольн мужийн Шерифийн алба Рокланд хотын цагдаагийн газрын өмнөөс дээрх мэдээлэлтэй холбогдуулан дотоод шалгалтаа хийж дууссан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Урьдчилсан байдлаар Кокс, Ролерсон нарыг амьтны амь нас, зовлон зүдгүүрийг үл тоомсорлож, амьтныг санаатайгаар үхэлд хүргэсэн,  амьтны бие махбодийг тамласан хэрэгт буруутгаж, арваннэгдүгээр сарын 9-нд шүүх аж.  

Эх сурвалж: CNN




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө