Уулын Карабахын асуудлаар зэвсэгт тэмцэл өрнүүлж байсан Армен, Азербайжан улсууд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Талууд ОХУ-ын зуучлалаар Москвад 10 цагийн турш хэлэлцээр хийсний эцэст Монголын цагаар 08.00 цагийн орчимд тохиролцоонд хүрсэн талаар албан ёсны хэвлэлүүд мэдээллээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров тэр даруйд нь энэ талаар мэдэгдэл хийж, олон нийтэд зарлалаа.
Өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн зэвсэгт тэмцэлд хоёр талаас нийт 300 гаруй хүн нас барж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа юм. Хоёр тал өнөөдөр үдээс хойш /Монголын цагаар 16.00 цаг/ гал зогсох бөгөөд үүний дараа амь үрэгдэгсдийн цогцсыг галын шугамнаас зөөвөрлөх ажил хийгдэх юм. Уулын Карабах нь хүн амын ихэнх нь армянчууд байдаг ч Азербайжаны нутаг дэвсгэр гэж тооцогддог юм.
Эх сурвалж: BBC