Коронавирусийг Хятад хүн зориуд бүтээсэн гэж мэдэгдсэн Ли Мен Яны ээжийг баривчилжээ

Коронавирусийг Хятад хүн зориуд бүтээсэн гэж мэдэгдсэн Ли Мен Яны ээжийг баривчилжээ

Хонконгийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн вирус судлал, дархлаа судлалын чиглэлээр мэргэшсэн Хятадын хүндэт вирус судлаач доктор Ли Мен Ян өнгөрсөн есдүгээр сард “Коронавирус нь байгалийн аргаар бус хятад хүний гараар бүтээгдэж дэлхий нийтэд тарсан.

Үүнийг Бээжингийн засгийн газар өмнө нь мэдэж байсан. Хятадын засгийн газар халдварын дэгдэлтийг нуун дарагдуулж, эрдэмтэд уг вирусийг Уханийн лабораторид бүтээсэн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо гаргаж өгөх болно” хэмээн мэдэгдэж байсан юм.

БНХАУ Ковид-19 халдварыг нуун далдалж, нотлох баримтыг гаргахгүй байхаар тангараг өргөсөн уг судлаач бүсгүй АНУ руу дүрвэсэн бөгөөд өөрийнхөө байршлыг нууцалж байсан юм. Тэгтэл түүний ээжийг БНХАУ-ын Засгийн газраас баривчилсан талаар тэрээр “Fox news” сувагт саяхан богино хэмжээний ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Сэтгүүлч: Өнгөрсөн сард бид Хятадын эмчтэй коронавирусийн халдварын талаар маш ноцтой зүйлийг ярилцсан. Тэрээр бидэнд дэлхий даяар тархсан коронавирусийг Ухуань дахь лабораторид зориудаар бүтээсэн гэж хэлсэн.  Харин одоо Хятадын эрх баригчид түүнийг баривчлахаар ажиллаж байгаа бололтой. Яг одоо бид түүнтэй энэ талаар ярилцах гэж байна.

Ли Мен ЯнБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та одоо ямар байдалд байна вэ?

-Хятадын засгийн газраас ээжийг маань баривчилсан. Би өмнө нь энэ талаар ярьж байгаагүй. Харин одоо үнэнийг ярих гэж байна. Ээжийг маань Хятадын коммунист намаас баривчилсан нь анхны тохиолдол биш. Өмнө нь гэр бүлийн бусад гишүүнийг маань ч баривчилж байсан.

Энэ удаагийнх дөрөв дэх тохиолдол болж байна. Ээж маань 63 настай. Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй. Би айлын ганц хүүхэд. Ээжийг маань баривчилж, Бээжин рүү явуулж ямар ч хамаагүй аргаар чимээгүй болгохыг хичээж байна.

Гадаад иргэдийн хувьд үүнийг ойлгоход бэрх байх. Гэхдээ хятад иргэдийн хувьд баривчилгааг өдөр тутамд болж байдаг энгийн үзэгдэл мэтээр л хүлээж авдаг. Хятадын коммунист нам өөрсдийнхөө эсрэг үг дуугарсан хүнийг баривчлахын тулд юу ч хийж чадна. Тэд хүмүүсийн тархийг юугаар ч угааж чадна. Ээжийг маань баривчилсан нь миний өмнөх ярилцлагатай холбоотой. Хятадын Засгийн газар үүнд маш их уурласан. Судалгаа хэвлэгдэхээс өмнө АНУ-ын засгийн газрын шилдэг шинжээч нар уншиж, танилцсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон NIH, CDC болон бусад шинжлэх ухааны байгууллагуудаас судалгааг дэмжсэн ч олон нийтэд мэдэгдээгүй. Коммунист намаас судалгааг маань нуухыг хичээж байгаа” гэжээ.

Эхний ярилцлага гарсны дараа түүний амь насанд аюул заналхийлэл учирсан бөгөөд үүнээс болгоомжлон Хонконгоос зугтахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэрээр “Хятадын засгийн газар мэдээллийн баазуудаас "бүх мэдээллээ устгасан" гэхдээ өөрийн  мэдлэгээ ашиглан ярьсан зүйлс маань үнэн болохыг болохыг нотолсон тайлангаа хэвлүүлэхээр төлөвлөж байгаа талаараа мөн ярьсан юм.