Хятадын баруун Шинжааны бүс, Өрөмч хотын оршин суугч, 38 настай Давут хэмээх Уйгур эмэгтэйг гурван хүүхэд төрүүлснийх нь төлөө дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болгожээ. Тодруулбал, түүнийг 2018 онд гурван хүүхэд төрүүлсэн гэсэн шалтгаанаар 18400 юаниар /2600 доллар/ торгох шийдвэр гаргасан байна. Гэвч торгуулиа төлөхөөр очиход "төрсний дараах хяналт” гэх нэрийдлээр мэдээ алдуулах тариа хийж, мэс засал хийжээ. Давутын энэхүү түүх нь Хятадад тийм ч цочирдом мэдээ биш юм. Учир нь Хятадын засгийн газраас Уйгур эмэгтэйчүүдэд энэ мэт арга хэмжээг байнга авдаг талаар тэр CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хятадад төрөлтийг удаашруулах олон нийтийн кампанит ажил буюу "нэг хүүхдийн бодлого"-р 1980 оноос хойш 400 сая төрөлтийг “хязгаарласан" гэсэн тоон мэдээ байдаг.
Гэвч төрөлтийн түвшин огцом буурч эхэлсэн тул 2015 онд хоёр хүүхэдтэй болох бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин Шинжаанд хөдөө амьдардаг хосуудыг гурваас дээш хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг бөгөөд энэ нь үндэстний цөөнхүүдийн гэр бүлийн уламжлалыг хүндэтгэж байгаа хэрэг юм хэмээн Хятадын Засгийн газраас тайлбарладаг ч энэ нь худал болохыг Давут онцолсон байна.
Эх сурвалж: CNN