Израильд аварга могой тэжээдэг найман настай охин шуугиан тарьж байна

Израильд аварга могой тэжээдэг найман настай охин шуугиан тарьж байна

Израильд Инбар хэмээх найман настай охин аварга могой тэжээдгээрээ алдаршжээ. Түүний могой 11 фут хэмжээтэй, Уолт Диснейн хүүхэлдэйн киноны гол дүр Белл гэх нэртэй. Инбар могойтойгоо усанд сэлэх дуртай бөгөөд бага байхаасаа тэжээсэн байна. Түүний могойтойгоо усан бассейнд сэлж буй бичлэгийг ээж нь цахим сүлжээнд тавьснаар, шуугиан тарьж эхэлжээ.

Инбарын ээж нь CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс намайг "чи хүүхдүүддээ хайргүй юм уу, яаж ийм араатантай хамт байлгаж чадаж байна аа” гэдэг. Гэхдээ Инбар могойдоо маш их хайртай, бас ихэнх цагийг хамт өнгөрөөдөг. Хүүхэд амьтадтай хамт өсвөл өрөвч зөөлөн, бусдыг хайрладаг болдог” гэжээ. Инбар могойноос гадна ямаа, шар шувуу зэрэг амьтан ч тэжээдэг байна.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө