Киргизийн ерөнхийлөгч шинэ засгийн газрын сайд томилогдсоны дараа огцроход бэлэн байгаагаа мэдэгдэв

Киргизийн ерөнхийлөгч шинэ засгийн газрын сайд томилогдсоны дараа огцроход бэлэн байгаагаа мэдэгдэв

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хаана байгаа нь тодорхойгүй байгаа талаар Дотоод хэргийн яамны тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч Курсан Асанов өчигдөр/2020.10.08/ мэдээлж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков өнөөдөр мэдэгдэл хийж үймээн самууныг зогсоох шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа огцрохоо мэдэгджээ. Харин Засгийн газраа огцруулж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлсэн сөрөг хүчний бүлгүүд түр засгийн газрыг хэн удирдах талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна.

Нийслэл Бишкек хотод даваа гарагаас эхэлсэн мөргөлдөөний улмаас 1000 гаруй хүн гэмтэж, нэг хүн амиа алдаад байгаа аж. Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорсон байна.

Эх сурвалж:Reuters




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө