Японы загас агнуурын бизнес эрхлэгчид Засгийн газартаа Фукушимагийн цөмийн үйлдвэрт хадгалж буй нөөцөлсөн усыг далайд цутгахгүй байхыг сануулжээ. Токиод байрлах тус цахилгаан станцад 2011 онд газар хөдлөлт, цунамигаас үүссэн сая гаруй тонн бохирдсон усыг нөөцөлж байгаа аж. Энэ оны эхээр судлаачид "Фукушима станцын цацраг идэвхт усыг зайлуулахын тулд далайд цутгах хэрэгтэй" хэмээн Засгийн газартаа зөвлөсөн юм.
Харин загас агнуурын салбарын төлөөлөгчид “хэрэв бохирдсон усыг далайд цутгавал Японы загас агнуурын аж үйлдвэрийн ирээдүйд гамшиг болно” гэж үзжээ. Японы Засгийн газрын зүгээс иргэдийн саналыг сонсож, уян хатан шийдвэр гаргана гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN