Хадан цохион дээр зургаа даруулж байхдаа унаж, нас баржээ

Хадан цохион дээр зургаа даруулж байхдаа унаж, нас баржээ

Аризона мужийн Глен Каньоны үндэсний соёл амралтын хүрээлэнд 25 настай залуу зураг даруулж байхдаа хадан цохион дээрээс унаж амиа алджээ. Хохирогч Колорадо гол руу харсан хадан цохионы ирмэгээс 100 орчим фут доош унаад,  дахин 150 фут гулссан байна. Аврах ангийнхныг ирэхэд тус залуу аль хэдийн нас барсан байжээ. Хачирхалтай нь хохирогчийн цогцсыг гаргах үеэр аврагчид өөр нэг хүний цогцсыг олсон байна. Цагдаа нар мөрдлөг явуулж хэргийг тодорхой болсны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэжээ.

Эх сурвалж: CNN