Халз мэтгэлцээнийг хамгийн тухтай "суудлаас" үзсэн ялаа сошиал орчинг шуугиулж байна

Халз мэтгэлцээнийг хамгийн тухтай "суудлаас" үзсэн ялаа сошиал орчинг шуугиулж байна

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Бүгд Найрамдах намын одоогийн дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Ардчилсан Намын сенатор Камала Харрис нарын халз мэтгэлцээн  өнөө өглөө /манай улсын цагаар/ болж өнгөрлөө.

Тус мэтгэлцээний үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон нь  Майк Пэнсийн толгой дээр том хар ялаа хоёр минутын турш сууж, уг үйл явдал америкчуудын анхаарлыг ихэд татжээ.

Удалгүй энэ талаарх жиргээ, сэтгэгдлүүд сошиалд хөвөрч эхэлсэн байна. Тодруулбал, нэг хүн твиттер сүлжээнд уг ялааны өмнөөс @MikePenceFly хаяг үүсгээд:

“Өнөөдрийн мэтгэлцээнийг хамгийн шилдэг суудлаас үзсэн надад бүгд атаархаж байна” гэж бичжээ.

Мөн 2016 онд үүнтэй төстэй үйл явдал болж байсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр нэр дэвшигч Хиллари Клинтоны нүүрэн дээр ялаа сууж байсныг америкчууд дурсжээ.

Эх сурвалж: Business Insider