"Хюндэй Моторс" компани 2028 оноос нисдэг автомашин зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ

"Хюндэй Моторс" компани 2028 оноос нисдэг автомашин зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ

БНСУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч “Хюндэй Моторс” компани нисдэг автомашины загвараа эрчимтэй хөгжүүлж байна. Тодруулбал, 2028 оноос зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй нисдэг машин нь хот дотор 5-6 хүн тээвэрлэх хэмжээтэй байх бол хот хооронд арай том хувилбарыг бүтээх аж. Ингэснээр ердөө 10 жилийн дотор хотын тэнгэрт автомашинууд сүлжилдэн нисдэг болох гэнэ.

Хюндэй компани нь нисдэг машины загвараа “Uber”-тэй хамтран хөгжүүлсэн бөгөөд төслийн загварыг энэ оны эхээр танилцуулсан юм. “Morgan Stanley”-ийн шинжээчид нисдэг автомашин болон дроны зах зээлийг 2040 он гэхэд ихдээ 2.9 их наяд ам.доллар болж тэлнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Bloomberg.com