ВИДЕО: 2500 жилийн өмнө занданшуулсан мумигийн авсыг нээжээ

ВИДЕО: 2500 жилийн өмнө занданшуулсан мумигийн авсыг нээжээ

Египетийн археологичид өнгөрсөн бямба гарагт /2020.10.03/ 2500 гаруй жилийн өмнө занданшуулсан 59 модон авсыг олжээ. Маш сайн хадгалагдан үлдсэн тус олдворуудыг Египетийн эртний нийслэл Мемфис хотын Саккарагийн булшнаас илрүүлсэн байна. Гоёл чимэглэл бүхий 59 модон авснаас нэгийг нь нээхэд оршуулгын даавуунд ороосон, “иероглиф” /эртний Египетийн бичиг/бичээстэй  занданшуулсан шарилын үлдэгдэл гарч иржээ.

Авсыг нээх үеэр

Египетийн Аялал жуулчлал сайд Халед аль-Анани "2500 гаруй жилийн өмнө битүүмжилсэн эдгээр авс нь МЭӨ 6-7-р зууны үе, эртний Египетийн сүүл үеэс эхтэй. Өнөөдрийн нээлт бол  төгсгөл биш, би үүнийг том нээлтийн эхлэл гэж үзэж байна" гэжээ.

59 модон авс

Учир нь Саккара орчмын археологийн малтлагаар сүүлийн жилүүдэд муми могой, шувуу, “scarab” цох болон бусад эртний амьтныг илрүүлсэн байна. Мөн олон арван хөшөө, бадамлянхуа цэцэгсийн эртний бурхан Нефертемийг дүрсэлсэн хүрэл баримал зэрэг ч олджээ. Судлаачдын үзэж буйгаар саркофагууд нь тахилчид, төрийн ахмад зүтгэлтэн, 26-р үеийн Египетийн эртний нийгмийн нэрт зүтгэлтнүүдэд харьяалагддаг байж болзошгүй хэмээн үздэг юм.  Саккарагийн булш нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.

ҮЗЭХ:

Эх сурвалж: Rappler