Apple компани шинэ загварын утсаа энэ сарын 13-нд танилцуулна

Apple компани шинэ загварын утсаа энэ сарын 13-нд танилцуулна

Iphone компани аравдугаар сарын 13-ны өдөр шинэ цувралынхаа нэг болох Iphone 12 утсаа онлайнаар танилцуулахаар болжээ.

Тус утас нь өндөр хурдны 5G сүлжээнд нийцтэй байх бөгөөд iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Арга хэмжээний урилга дээр “Hi, Speed” гэсэн уриа үг бичсэнээс харвал 5G сүлжээнд ажилладаг iPhone танилцуулах нь бараг тодорхой байгаа юм. Мөн долгион хэлбэрийн олон цагираг дүрсэлсэн нь энэ удаа iPhone-оос гадна шинэ аудио бүтээгдэхүүн танилцуулах гэж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тухайлбал Apple анх удаагаа чих бүрэн халхлах хэмжээтэй утасгүй чихэвч танилцуулж магадгүй ажээ.