Энэтхэг улс шумбагч онгоцыг 600 км холоос онох чадвартай пуужинг амжилттай туршжээ

Энэтхэг улс шумбагч онгоцыг 600 км холоос онох чадвартай пуужинг амжилттай туршжээ

Энэтхэг улс дайсны шумбагч онгоцыг 400 милийн/643 км/ холоос усан доогуур харвадаг Торпедо пуужинг амжилттай туршжээ. Пуужинг Энэтхэгийн Одиша мужийн эргийн ойролцоох Уилер арлаас өнгөрсөн даваа гарагт /2020.10.05/ хөөргөсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан байна. Уг пуужин нь 110 фунт /50 килограмм/ цэнэгт хошуутай, батарейгаар ажилладаг бөгөөд дууны хурдаас гурав дахин хурдан 400 миль (643 км) -т хүрэх аж.

Энэхүү шинэ пуужинг SMART буюу "Торпедог суллах дуунаас хурдан пуужин" хэмээн нэрлэсэн байна.Торпедо гэдэг нь зорилтот байндаа хүрч дэлбэрдэг, усан доогуур өөрөө явагч пуужин бөгөөд шумбагч, усан онгоц болон нисэх онгоцноос галлаж болдог.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх өөрийн твиттер хуудаснаа "Энэ бол шумбагч онгоцны эсрэг дайны ажиллагааг зогсоох технологийн томоохон нээлт болно" гэжээ.

Энэтхэг улс шумбагч онгоцны эсрэг байлдааны чадвараа сүүлийн жилүүдэд нэмэгдүүлж, АНУ-д үйлдвэрлэсэн Boeing P-8 тагнуулын онгоц, MH-60R Seahawk нисдэг тэрэг зэрэг орчин үеийн онгоцнуудыг олноор авч байна. БНХАУ Энэтхэгийн далайд байр сууриа өргөжүүлж байгаа үед  пуужин туршсан үйл явдал нь магадгүй тэдэнд сануулга өгч буй явдал гэж улс төр судлаачид байр сууриа илэрхийлжээ. 

Эх сурвалж: CNN