Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар талархлын тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар талархлын тоглолт хийнэ

Хөгжмийн зохиолч Б.Чинбат өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард элэгний хатуурал, цероз оноштойгоор БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон билээ. Түүний хагалгаанд Sweetymotion хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнай донор болсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байсан юм.

Тухайн үед хос хоёрын хагалгааны зардалд хандив өргөхөөр урлаг соёлд мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байсан цаг саяхан.

Тэгвэл хүнд хагалгааны ард амжилттай гарч, өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн хоёр хос маань удахгүй өөрсдөө тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, тоглолт аравдугаар сарын 11-ны өдөр UB Place-ийн концертийн танхимд болох бөгөөд өөрсдийг нь үргэлж дэмжиж байсан найз нөхөд, гэр бүл, монголын ард түмэндээ зориулсан талархлын тоглолт юм байна.




Өнөөдөр хонь өдөр

7 цагийн өмнө