Д.Трампын коронавирустэй холбоотой “пост”-г Фэйсбүүк компани автоматаар устгажээ

Д.Трампын коронавирустэй холбоотой “пост”-г Фэйсбүүк компани автоматаар устгажээ

Өчигдөр/2020.10.06/АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг коронавирусийн талаар худал мэдээлэл тараасан гэж Фэйсбүүк, Твиттер компаниуд постыг нь хориглох арга хэмжээ авсан байна.

Д.Трамп өөрийн цахим хуудаснаа “Томууны улирал эхэлж байна. Вакцинжуулалтаас үл хамааран жил бүр 100 мянга хүртэлх хүн томууны улмаас амиа алддаг. Ийм шалтгаанаар бид улс орондоо хорио цээрийн дэглэм тогтоох уу? Үгүй. Бид үүнтэй зэрэгцэн амьдарч сурах ёстой. Хүн амын ихэнх хэсэгт коронавирус үхлийн аюул учруулахгүй байгаа” гэж бичсэн юм.

Үүний дараа Фэйсбүүк компани Д.Трампыг постыг устгасан бөгөөд Твиттер компани цааш тараах боломжгүй болгож, “хуурамч мэдээлэл” гэсэн шошго зүүжээ.

Д.Трампын цахим хаягтаа оруулсан "пост"

Энэ талаар Фэйсбүүк компанийн төлөөлөгч “Бид Covid-19-ийн аюулыг үл ойшоосон агуулгатай мэдээллийг устгах журамтай” гэж тайлбарласан байна.  2019-2020 оны ханиад томууны улиралд АНУ даяар 22 мянга орчим хүн нас барсныг албаны тоо баримтад дурджээ. Харин Covid-19 өвчнөөр энэ оны эхнээс хойш 210 мянга гаруй хүн амиа алдаад байгаа юм.  

Эх сурвалж: Guardian