ВИДЕО: Уралдаанд оролцож байсан өрсөлдөгчийнхөө урдаас машины "бамбай" шиджээ

ВИДЕО: Уралдаанд оролцож байсан өрсөлдөгчийнхөө урдаас машины "бамбай" шиджээ

Өнгөрсөн ням гарагт /2020.10.04/ Италийн Лонато хотод болсон “Картинг КЗ” буюу автомашины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Уг тэмцээний финалын үеэр Лука Корбери хэмээх тамирчин өрсөлдөгчийнхөө автомашиныг замын хажуугаас отон, зогсож байгаад машиныхаа урд хэсгийн бамбайг шиджээ.

Тэмцээний үеэр түүний энэ үйлдэл нь олон хүнийг цочроосон юм.

23 настай залуу тамирчин энэ үйлдэлдээ уучлалт гуйж “Хийсэн зүйлийнхээ төлөө мотоспортын хамт олноос уучлалт гуймаар байна. Яагаад ийм гутамшигт үйлдэл хийснээ тайлбарлах ямар ч шалтаг алга. Энэ үйлдэл миний 15 жилийн кареерт хэзээ ч хийж байгаагүй үйлдэл байсан. Миний энэ үйлдлийг ирээдүйд хүмүүс бүү хараасай гэж хүсэж байна” хэмээгээд дахин уралдааны замд гарахгүй гэдгээ мэдэгджээ. Түүний энэ үйлдлийг мотор спортын удирдах байгууллага болох FIA шалгаж байгаа юм байна.

ҮЗЭХ:




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө