Камчаткийн далайн амьтдын 95 хувь нь үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн гэв

Камчаткийн далайн амьтдын 95 хувь нь үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн гэв

Өнгөрсөн даваа гарагт /2020.10.05/ ОХУ-ын Камчаткийн далайн эрэгт олон мянган далайн амьтан эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарсан юм.

Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж. Үүнийг нь Камчаткийн байгаль орчны сайд хойгийн ойрхон явж өнгөрдөг тээврийн хөлөг онгоцнууд, эсвэл 2011 онд живсэн БНХАУ-ын тээврийн хөлөг онгоц гэх мэт усан доор буй хүний гараар бүтээгдсэн зүйлстэй холбон таамаглаж байгаа гэнэ.

Авача эргийн усыг судалсан эрдэмтэд энэ хэсгийн усанд амьдардаг бүх амьд организмын 95 хувь нь үхсэн гэх дүгнэлтийг гаргасан байна.

Номхон Далайн газар зүйн хүрээлэнгийн судлаач Иван Усатов “Зарим том загас, сам хорхой, хавч зэрэг амьтад амьд үлдсэн ч тоо хэмжээ нь маш бага байна” гэж мэдээлжээ. Түүний мэдээлснээр далайд цутгадаг Налычево голын ус бараан өнгийн хөөстэй болсныг тогтоосон байна. Харин Камчаткийн захирагч Владимир Солодов лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл гамшгийн учир шалтгааныг тогтоох боломжгүй байгааг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Russiantoday