Арменийн Ерөнхий сайд Пашинян: Карабахын "дайныг" Турк өдөөж байна

Арменийн Ерөнхий сайд Пашинян: Карабахын "дайныг" Турк өдөөж байна

Уулын Карабахад өрнөж буй “дайн” үргэлжилсээр байна. Өчигдөр /2020.10.06/ Арменийн Ерөнхий сайд Пашинян “Туркийн бүрэн дэмжлэг нь холбоотон Азербайжаныг дайнд өдөөсөн” гэжээ. Тэрээр “Азербайжаны удирдлага сүүлийн 15 жилийн турш газар нутгийн маргааныг өдөөж байсан нь үнэн боловч дайн дэгдээх шийдвэр Туркийн бүх талын дэмжлэгээс үүдэлтэй” хэмээн AFP агентлагт өгсөн ярилцлагын үеэр хэлсэн байна.

Мөн мөргөлдөөний бүсэд Ойрхи Дорнодоос ирсэн террорист бүлэглэлүүд идэвхтэй оролцож байгааг онцолжээ.

Уулын Карабахт өрнөж буй “олон жилийн дайныг” ОХУ-Туркийн хооронд эчнээгээр өрнөж буй тэмцэл гэсэн өнцгөөс харагсад цөөнгүй байдаг. Турк нь Азербайжаны хамгийн ойрын холбоотон бөгөөд зэвсэгт мөргөлдөөн гарсан даруйд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган цэргийн албан хаагчид амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлж байсан. Тэрээр Армен улсыг "бүс нутгийн энх тайван байдалд хамгийн том аюул заналхийлэл учруулагч" хэмээн нэрлэж Азербайжанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: France24